Б.ОТГОНСҮХ
Салбар хариуцсан Ерөнхий тогооч
Салбар ресторануудын гал тогооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, цэсний стандарт, чанарын хяналтыг тогтоох болон баг бүрэлдэхүүнийг удирдан чиглүүлэн ажиллаж байна.
2022 - 2024 он | ``Алтаргана`` ресторан
Ерөнхий тогооч (Executive Chef)
Гал тогооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, хоолны чанар, амт, орц нормын стандартыг бүрэн хариуцаж ажилласан.
2020 - 2022 он | ``The Spark`` ресторан
Ерөнхий тогооч (Executive Chef)
Рестораны үндсэн цэсийг хөгжүүлж, тогооч нарын багийг сургаж, үйлчилгээний өндөр стандартыг нэвтрүүлсэн.
2018 - 2020 он | ``Molly Malones Irish Pub``
Ерөнхий тогооч (Executive Chef)
Паб болон рестораны онцлогт тохирсон Европ хоолны цэсийг удирдан, гал тогооны багийн үр бүтээмжийг сайжруулан ажилласан.
2016 - 2018 он | ``Route 22`` ресторан, лаунж
Дэд ахлах тогооч (Sous Chef)
Ерөнхий тогоочийн удирдлага дор гал тогооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хоол үйлдвэрлэлийн процессыг гардан хариуцаж ажилласан.
2014 - 2016 он | ``Efes Irish Pub``
Халуун хоолны тогооч
Европ халуун хоолны чиглэлээр дагнан ажиллаж, түргэн шуурхай, чанартай хоол үйлдвэрлэлийн туршлага хуримтлуулсан.
2012 - 2014 он | ``Дархан хүч`` ресторан
Ахлах тогооч
Рестораны гал тогооны ээлжийг удирдан зохион байгуулсан.
2010 - 2012 он | Ухаахудаг нүүрс баяжуулах үйлдвэрийн кемп
Тусгай үйлчилгээний тогооч (VIP Chef)
Австралийн 30 гаруй экспат (Expat) мэргэжилтнүүдийн өдөр тутмын хоол хүнсийг олон улсын стандартын дагуу бэлтгэж үйлчилсэн.
2009 - 2010 он | ``Mongolians`` ресторан
Халуун хоолны тогооч
Үндэсний болон орчин үеийн халуун хоолны технологиор ажилласан.
2006 - 2009 он | ``Сакура`` япон ресторан
Туслах тогоочоос Сүши тогооч
Туслах тогоочоор ажилд орж, Япон хоолны суурь мэдлэг, технологийг гүнзгийрүүлэн судалж, сүши тогооч болтлоо дэвшин ажилласан.
2005 - 2006 он | Төрийн тэргүүний тогоочийн алба
Тогооч
Төрийн өндөр дээд хэмжээний үйлчилгээнд ажиллаж, хоолны эрүүл ахуй, технологийн нарийн стандартыг эзэмшсэн.
2004 - 2005 он | ``И.Т.Х`` цогцолбор
Бэлтгэгч тогооч
Мэргэжлийн тогооч болох ажлын гараагаа амжилттай эхлүүлсэн.
Хоолны технологи: Япон хоол (Сүши), Европ хоол, Олон үндэстний хоол, Үндэсний хоол.
Тусгай үйлчилгээ: Өндөр зэрэглэлийн зочид болон гадаад мэргэжилтнүүдэд (Expat) зориулсан тусгай цэс боловсруулах.
Үйл ажиллагаа: Салбар ресторануудын стандартчилал, цэс хөгжүүлэлт, өртгийн тооцоолол.